Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцсэн эсэхийг асуухад "Энэ талаар хэлэлцээгүй" гэх хариултыг өглөө.
Шадар сайдад нэр дэвшигч МАХН-ын Н.Энхбаярын асуудлаар Засгийн газраас АТГ-руу албан бичиг илгээж ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг нь судлаад хариу илгээнэ үү гэсэн. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй мөн ялтайд тооцогдох хугацаа нь 2017 онд дуусах учир төрийн өндөр албан тушаал хаших боломжгүй гэсэн билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)