-
2016 оны 2 сарын 04
С.Эрдэнэ: Намайг цагдаагийн байгууллагаас шалгаагүй
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2016.02.04/-ийн хуралдаан хуваарь ёсоор 09.00 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга хэдийнэ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн гишүүд бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг УИХ-ын дарга хуралдааны эхэнд зэмлээд авав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахыг хүслээ. УИХ-ын даргын зүгээс тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч гурав хоногийн завсарлага өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоодоггүй. Хоёрдугаарт, Цэц хуралдаж шийдвэрээ гаргах ёстой, энэ асуудлаар хуралдаагүй. Гуравдугаарт, УИХ анх илгээсэн байгууллагын саналаар асуудлыг хэлэлцэх ёстой. Улсын Дээд Шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж санал ирүүлэх ёстой ч ийм хурал болоогүй. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч тайлбар ирүүлсэн ч “Санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн байгаа. Мөн Хуульчдын холбоо, улс төрийн намууд УИХ-ыг хууль зөрчиж энэ асуудлыг шийдвэрлэхгүй байхыг сануулж уриалга гаргасан байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байдлаас гарах ямар боломж байна гэдгийг намын бүлгүүд зөвшилцөх шаардлага байна” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэдийгээр хуралдаан 9:00 цагт товлогдсон ч МАН-ынхан ирцээр бойкотолж, бүтэн хоёр цаг хүлээлгэсэн юм. Улмаар АН-ынхан ирцээ бүрдүүлснээр чуулганы хуралдаан эхэлсэн.
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэнэ.
-
2016 оны 2 сарын 03
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 03
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 03
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд Ж.Амарсанааг огцруулах асуудлыг нөгөөдөр чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль зөрчин хэлэлцэж байна гэж буруушааж байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн. Энэ дагуу Дээд шүүхээс Ж.Амарсанааг эгүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зарим хуульчид өнөөдөр уриалга гаргажээ.
Уриалгад ”Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна. Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ѐсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм. Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ѐсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.
Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!
ХУУЛЬЧ
Г.БАЯРХҮҮ, Ц.МОНГОЛ, О.АЛТАНГЭРЭЛ, Д.МИЕЭГОМБО, Б.ЭНХБАЯР, Б.ЦОЛМОН, Ч.АМГАЛАНБАЯР, Ч.ЖАДАМБА, Г.БАТБАЯР, Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, Н.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ОЮУНТУУЛ, Г.УУГАНБАЯР, Б.ОЮУ, Г.ТЭГШЭЭ, Р.МӨНХЗУЛ, С.ЦЭНД, Н.СЭРСЭНДЭМИД, Т.ТӨМӨРБААТАР, С.БАЯНМӨНХ, Г.ЦЭРЭННЯМ, М.ДОЛГОРСҮРЭН, Ц.ЖАРГАЛ, И.ЧИМИДБАДАМ, В.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ӨЛЗИЙСАЙХАН В.ЕСӨНТӨМӨР” гэжээ.
IFrame
Т.Энхэлээ
-
2016 оны 2 сарын 03
Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2016 оны 2 сарын 03
АСЕМ-д цагдаагийн 53 хөтөч машиныг захиалжээ
-
2016 оны 2 сарын 03
УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 2 сарын 03
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.
-
2016 оны 2 сарын 03
УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 03
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өргөн мэдүүллээ.
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.
Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 03
Ардчилсан намаас өнөөдөр ИЗНН, МҮАН-тай нэгдэх хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Харин ИЗНН, МҮАН-аас АН-д ямар хариу ирүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
-
2016 оны 2 сарын 03
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
-
2016 оны 2 сарын 03
Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа
-
2016 оны 2 сарын 03
Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв
-
2016 оны 2 сарын 03
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өчигдөр Улсын Их Хуралд хандаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх талаар албан бичиг илгээлээ.
Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.
Иймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн гарын үсэг бүхий албан бичигт тэмдэглэсэн байна.
-
2016 оны 2 сарын 03
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.02.03/
Байнгын хорооны хуралдаан:
02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.