-
2016 оны 2 сарын 01
”ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Administrator 2016-02-01 11:59:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.
”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” 2015 оны шагналд нэр дэвшүүлсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Хэвлэл, мэдээллийн албан дарга П.Сайнбилэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Монголын бүтээмжийн төвийн дарга Д.Амарсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нарын ажлын хэсгийн гишүүд оролцож, саналаа өгөв.
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд журмын дагуу 30 орчим бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бичиг баримт ирсэн байна.
Ажлын хэсгээс “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан, санал авсан бөгөөд саналыг нэгтгэж, өндөр оноо авсан эхний 5 бүтээн байгуулалтыг шалгарууллаа.
Шалгарсан 5 бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх бүтээн байгуулалтаас 3 хүртэлх бүтээн байгуулалтыг сонгон, зарлиг гаргаж, сар шинийн баярыг тохиолдуулан шагнах юм.
-
2016 оны 2 сарын 01
Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь
-
2016 оны 2 сарын 01
чуулган
-
2016 оны 2 сарын 01
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга С.Бямбацогтоос доорх асуултад хариулт авлаа.
-
2016 оны 2 сарын 01
Б.Гарамгайбаатар: Тойргийн мандатыг хэвээр үлдээхийг АН дэмжиж байсан
-
2016 оны 2 сарын 01
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн жил хуульд заасны дагуу явагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх сонгуулийн тойрог, мандатыг баталж, санал авах өдрийг товлолоо. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын тэргүүлэгчид байгуулдаг заалттай.
-
2016 оны 2 сарын 01
МАН:
-
2016 оны 2 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар 100 болон түүнээс дээш настай буурлуудад гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай билээ.
-
2016 оны 2 сарын 01
Г.Уянга: Ч.Сайханбилэгийн ЗГ түүхэн хариуцлага хүлээх ёстой
-
2016 оны 2 сарын 01
Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тус төслийн хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хэрэгжүүлж буй чиг үүргийг оновчтой байдлаар дахин хуваарилах бөгөөд дахин хуваарилалтаас үүдэн гарах санхүүгийн үр дагаврыг тооцох, төсвийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тушаалаар байгууллаа.
Олон талын оролцоог хангах үүднээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, болон аймаг, нийслэл, орон нутгийн засаг захиргааны түвшин бүрээс төлөөлөгч оруулсан байна.
Тус ажлын хэсгийн анхны хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж, тус хурлаар ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн үүрэг оролцоо ямар байхыг тодорхой болгосон байна. Үүний зэрэгцээ тус ажлын хэсэгтэй хамтран ажиллах төсвийн тэнцвэржүүлэлтийн талаар мэргэшсэн гадаадын зөвлөх илтгэл тавьж ажлын хэсгийн гишүүдэд тодорхой ойлголт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12060#sthash.GZhEa2SR.dpuf
-
2016 оны 2 сарын 01
МАХН-ын ерөнхий нягтлан н.Цэцэгмааг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авсан байна. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор байцаасан байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн МАХН-ын хоёр, гурван өрөөг лацадсан байдалтай байгаа аж.
Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурьдсан байдаг. Харин энэ бямба гарагт тус намын нарийн бичгийн дарга нар солигдож, шинэ дарга нар ажлаа хүлээн авсан байна. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилжээ.
Д.Содон
-
2016 оны 2 сарын 01
Долоо хоног бүрийн даваа гаригт үзэгчдэд шууд хүрдэг ”Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба оролцох юм байна. Энэ талаар тус нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл, хахуулийн хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан. Саатуулагдах явцад биеийн байдал нь хүндэрч одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.
Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр өнгөрсөн баасан гаригт олон нийтэд ил захидал илгээн нийгэмд дуулиан тарьсан. Тодруулбал, тэрбээр ”Н.Энхбаярын захиасаар ажлын өрөөндөө хүнээс мөнгө авч байсан. Дахин нэмж мөнгө аваад Н.Энхбаяр даргад өгөх байсан. Мөн Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн ятгалгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” хэмээн захидалдаа бичсэн байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдрийн ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт энэ талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийж магадгүй байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 2 сарын 01
ааа
-
2016 оны 2 сарын 01
Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэнэ
2016 / 02 / 01 | 09:48 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0
Засгийн газрын энэ оны 7 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Дэлхий монголчууд хөтөлбөр), Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр), 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
-
2016 оны 2 сарын 01
УИХ дахь АН, МАН, ”Шударга ёс” эвслийн бүлэг тус тус өнөөдөр хуралдана. Бүлгүүд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн асуудалд байр сууриа нэгтгэх аж. Мөн өнөөдөр ажлын хэсгүүд хуралдах товтой байна.
-
2016 оны 2 сарын 01
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.
-
2016 оны 1 сарын 31
2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-ЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2016 оны 1 сарын 30
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг санал нэгтэйгээр дэмжсэн юм.
-
2016 оны 1 сарын 29
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
-
2016 оны 1 сарын 29
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, түүнчлэн зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.