Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн ордны Б танхимыг Д.Сүхбаатарын нэрэмжит болгох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.
Тус хүсэлтэд "Их жанжны Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавъяат үйлсийг алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор Төрийн ордны "Б" танхимыг "Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим" хэмээн нэрлэх хүсэлтийг МАН-ын бүлгээс хүргүүлж байна" гэжээ
Т.Хулан