Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр мэдээлэл өгчээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид түүнээс цаг үеийн асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.
-ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба таныг өөрийнх нь өмнөөс ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичиж, гарын үсэг зуруулсан гэж ярьсан. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан, энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийн асуудал. Намын улс төрийн санхүүжилтийн талаар хэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.
-Та хандив цуглуулдаг уу?
-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй, хэн нэгэнд ч юм өгч явсангүй.
-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив олж ир гэж тулгаж байгаагүй гэсэн үг үү?
-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Би тийм асуудалтай тулгарч байгаагүй.
-Шадар сайдаар Н.Энхбаярыг даргыг томилоод таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох тохироо хийгдсэн гэдэг үнэн үү?
-Тэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуу.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)