Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг нийтлэлч Баабарын бичсэн нийтлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тэгвэл энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Намайг ямар ч хуулийн байгууллага шалгасан зүйл байхгүй. Би анх удаа л сонсч байна. Харин тэр Баабарын нийтлэлийн тухайд бол судалж байж бичих хэрэгтэй. Түүний бичсэн зүйлсийг ор үндэсгүй гэж хэлнэ. Нийгмийн халамжийн сангаас гардаг мөнгийг л даатгалын сантай хамааруулж бичсэн байна билээ” гэсэн тайлбарыг өгөв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)