зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг хэлэлцэв

2016-2-02
0
ЖИРГЭХ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02. Мягмар гараг/ хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

Хуралдааны эхэнд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлахад, “хүүхдийн санаачилсан шинэ бүтээлд болон урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх”, “хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах” зэрэг саналууд дэмжигдсэн юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг бусад хуультай уялдуулах талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

 

Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтын явцад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна”, “Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ” зэрэг саналууд дэмжигдлээ.

 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр болов

 

Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, тогтоолын төсөлд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялаг, макро эдийн засгийн бодлого зэрэг 18 үзүүлэлтийг тусгасан ч боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний үнэмлэмж зэрэг хүний хөгжил рүү чиглэсэн зорилтууд тодорхой бус байгаа талаар дурдаж энэ талаар тодотгосон юм. Мөн тэрээр улс орныг хэмжих хэмжүүр нь хүний хөгжлийн индексүүд байдаг бөгөөд хүртээмжтэй өсөлтийн зорилтуудыг чухалчилдаг болохыг хэлж, эрүүл мэнд, боловсролын салбарын зорилтууд хүртээмжтэй өсөлтийн түвшинд хүрэхгүй байна. Иймд зорилтод туссан 18 үзүүлэлтийг эргэж харах, ингэхдээ тодорхой томоохон үзүүлэлтийг тусгах хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төсөлд нийгмийн салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан. Ингэхдээ, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилт нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, ядуурлын бүх төрөл, хэлбэрийг эцэс болгох, нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх чиглэл баримтална гэж туссан. Энэ хүрээнд тодорхой үзүүлэлтүүдийг авч үзсэн байгаа. Жишээ нь хөгжлийн үндсэн шалгуур үзүүлэлт бол хүний хөгжил байна гэж үзсэн. Энэ нь дэлхий даяар хүний хөгжлийн индекс буюу түүн дотор эрүүл мэнд, боловсрол зэрэг иж бүрэн үзүүлэлтийг шалгуур үзүүлэлт болгосон гэлээ.

Хүртээмжтэй өсөлт гэдэг бол чухал асуудал. Үзүүлэлтүүд дээр нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах зорилт тавьсан. Хүртээмжтэй өсөлтийн хувьд эдийн засгийн бүтцэд нэлээд анхаарсан. Нийгмийн салбарын хүрээнд ядуурлыг бууруулах, ядуурлыг эцэс болгох том зорилт тавьсан. Үүнтэй зэрэгцүүлээд нийгмийн тэгш байдлыг хангах үүдээс нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж 80 хувьд хүргэх зорилтыг оруулсан гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж, байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Ажлын хэсгийг өөрчлөв

 

Байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гаргасан юм. Учир нь Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь Гэр бүлийн тухай хуультай салшгүй холбоотой. Гэр бүлийн тухай хуулийн шиэнчилсэн найруулгын төслийг өргөн бариад жил болж байгаа ч Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашралтай байгаа аж. Ингээд Ажлын хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Тлейхан, З.Баянсэлэнгэ, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Ажлын хэсэг 4 удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 44, найруулгын чанартай 63 саналын томьёоллыг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    4 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    16 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    17 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 39 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 1 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 6 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 37 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 11 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 15 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 23 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 31 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 57 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 44 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК