АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар маргааш хуралдах товтой байсан ҮЗХ-ны хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр АН-ын ҮЗХ-ны хурал 2 дахь удаагаа хойшилж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах бололтой. Ардчилсан нам энэ хурлаараа намын шинэчлэл, дүрэм, даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Сэтгэгдэл (8)