Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлсэн үг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дургүйцлийг хүргэж Төрийн ордонд нэгийгээ хэл,амаар доромжлох улмаар барилцаж авахад хүргэжээ. Энэ үед тэднийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар салгасан байна.
Тодруулбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Иймээрхүү асуудлаа олон түмнээс асуух хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Ганц том гэрээ хийхдээ, сонирхлын зөрчилтэй компани сонгож гэрээ байгуулчихаад тэрийг том дарга хийгээд улс орныг хүнд байдалд оруулчихсан байгаа. Эрх барьж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа. Чамайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхад Оюутолгойн гэрээ байгуулагдсан" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Андуураад байна. Мэдэхгүй байж"
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Чи ямар ч байсан сайд байсан. Ч зардлаа хянаж байхгүй яасан юм. Оюутолгойн онгоцны буудлыг “Арц суварга” компани барьсан. 15 сая долларын төсвийг чи 65 сая доллар болгосон. Энэ чиний компани гэсэн. Шалгуулна за юу”.
Ийн маргасны дараа тэд танхимаас гарч, энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн Д.Ганхуяг гишүүнийг долироор нь дуудаж доромжилсноос гадна барьж авч боомилсон байна.
Уг үйл явдлыг харж суусан хүмүүс Ч.Хүрэлбаатар гишүүнийг овлигогүй, онгироо зан гаргасан хэмээн ярьж байжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (35)