УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.
Бүлгийн хурлаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм байна.
Бүлгийн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар хуралдсан бөгөөд энэ үеэр АН-ын гаргасан саналууд унаж байсан юм. Тиймээс АН уг асуудлаар хуралдах шаардлага үүсчээ.
Бүлгийн хуралдааны дараа чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Т.Энхэлээ