2014 оны 2 сарын 10
Олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдагаараа алдартай “Mercedes Benz New York fashion week”-т манай улсын дизайнер Катя Зол буюу Г.Золцэцэг амжилттай оролцлоо. Дизайнер Катя Зол үндэсний загварыг илтгэсэн гурван коллекциор тус оролцож байгаа бөгөөд тэрээр коллекциудаа ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлажээ.