Цагаан сараас өмнө тэтгэврийг 15-30 хувиар нэмсэн хэмээн Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл бодит байдал дээр тэтгэвэр 15 хувиар нэмэгдэх бүү хэл ахмадууд цөөхөн хэдэн төгрөгний нэмэгдэл авсанаа хэлж, гомдоллож байсан удаатай. Тухайлбал, өндөр тэтгэвэр авдаг ахмадуудад 20-22 мянган төгрөг л нэмж олгосон байдаг.
Ийн ахмадуудын тэтгэврийг зарим нь 15-30 хувиар нэмсэн гэж байхад бодит байдал дээр тэр нь харагдахгүй байсаар байгаа юм. Тэгвэл Засгийн газраас тэтгэврийг 15-30 хувь нэмсэн нь худал харин 20-27 мянган төгрөгөөр нэмсэн гэсэн "нууц" тогтоолыг аль хэдийнэ гаргажээ. Гагцхүү тэтгэврийн нэмэгдэлийн талаар сайд нар зөрүүтэй байр суурьтай байгаа нь олныг гайхшруулж байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (5)