
Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ. Минж далан барьж, усны урсгалыг зохицуулах замаар намгархаг газрын экосистемийг сэргээх, бусад амьтдын амьдрах орчныг нэмэгдүүлдэг байна. Мөн үерийн эрсдэлийг бууруулах, ган гачгийн үед ус хадгалахад тусалдаг байна. Тэгвэл Шотландын алдарт Лох-Несс нуурт ойролцоогоор 500 жилийн дараа минжнүүд дахин нутагшжээ. Зургаан минжнээс бүрдсэн нэгэн бүл гэр бүл нуурын орчимд суурьшсан нь байгаль хамгааллын хувьд онцлох үйл явдал болж байна. Эдгээр амьтдыг 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд Шотландын Дандрегган орчмын нуурт нутагшуулсан бөгөөд эхний бүлэгт эх минж, хоёр өсвөр насны болон гурван төл минж багтжээ.

Тэднийг Шотландын өөр бүс нутгаас шилжүүлэн авчирсан байна. Энэ Несс Минжний төслийн эхний үе шат бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд Лох-Несс орчмын гол, нуурт нийт 15-аас доошгүй минжний бүлгийг нутагшуулахаар төлөвлөжээ. Ийнхүү таван зууны турш тухайн бүс нутагт үзэгдээгүй байсан минжнүүд эргэн ирсэн нь Шотландын байгаль хамгааллын томоохон үйл явдлуудын нэг болж байна.
Б.Туяамарал























































