
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны 20 цагаас 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:Ихэнх нутгаар үүлшинэ. 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы баруун сумдын нутгаар, 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр -8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-2 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 3-8 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6-8 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.






















































