
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ. Энэхүү хүндэтгэлийн хуралдаан Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.






























































