НАТО холбоотны зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Польш улсад агаараас эрт сэрэмжлүүлэх AWACS системийн нисэх онгоц байрлуулахаар болжээ. Энэ шийдвэр нь Польшийн нутаг дэвсгэрт гурван пуужин унасантай холбоотойгоор гарсан байна.
Прокурорын мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Х-101 загварын гурван пуужин тус улсын нутаг дэвсгэрт унажээ.
AWACS систем нь радарын тусламжтайгаар агаарын орон зайд болж буй хөдөлгөөнийг илрүүлэх, хянах, болзошгүй аюулын талаар эрт сэрэмжлүүлэх зориулалттай. Энэхүү арга хэмжээ нь Орос, Украины дайны бүс НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой























































