
Т.Доржханд Ерөнхийлөгчийн институтийн үүрэг, нам бус байх зарчим болон улс төрийн намуудын зөрчлийг зохицуулах шаардлагын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмнийг төлөөлөн илэрхийлэгч. Ерөнхийлөгч тангараг өргөснөөсөө хойш нам бус болдог. Гэтэл сонгуулийн өмнө нэг намаас нэр дэвшүүлдэг. Дараа нь нам бус байх ёстой гэдэг нь өөрөө зөрчилтэй асуудал.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд энэ хоёр институт байнгын зөрчилтэй явж ирсэн. Өнөөдөр нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар нь ээлж дараалан огцорч, УИХ-ын дарга нь ч албан тушаалаасаа бууж, одоо Ерөнхийлөгч нь хүртэл огцорчихсон байна. Ийм байдлаар цаашид байж болохгүй.
Улс төрийн намууд хоорондоо зөрчилдөж байхад тэднийг нэг ширээнд суулгаж, эвлэрүүлж чаддаг, иргэдээ төлөөлдөг, олон улсын тавцанд эх орноо төлөөлдөг хүн байх ёстой. Тийм хүн нь эрх мэдэл нь хэт төвлөрөөгүй, гадаад хэлтэй, нам бус хүн байх ёстой” гэлээ.





















































