
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Люк Линдберг зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн олон сая хүний хүнсний тусламж эрсдэлд орж болзошгүйг анхаарууллаа.
Түүний мэдээлснээр Хар тэнгис, Ормузын хоолой болон Баб-эль-Мандебын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн саатал үргэлжилбэл 2027 оны дунд үе гэхэд тус байгууллагын зардал 727 сая ам.доллароор нэмэгдэх тооцоотой байна.
Үүний улмаас нэмэлтээр 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэл үүсжээ. Одоогоор дэлхий даяар 266 сая хүн хурц хэлбэрийн хүнсний хомсдолд өртөөд байгаа аж.
Түүнчлэн 2027 онд хүнсний тусламж үзүүлэх зорилтот иргэдийн тоог 110 саяас 91 сая болгон бууруулахаар төлөвлөсөн байна. НҮБ-ын зүгээс Украин болон ОХУ-ын үр тариаг аюулгүй тээвэрлэх Хар тэнгисийн хүмүүнлэгийн коридорыг сэргээхийг уриалжээ.






















































