Сингапурт зохион байгуулагдаж буй Мэйжор тэмцээн хэдийнээ эхэлсэн тул тэмцээний формат, оролцогч багууд болон аваргын төлөөх гол өрсөлдөгчдийг задлан шинжлэх хамгийн тохиромжтой цаг ирээд байна. Энэхүү нийтлэлээр 1xBet-ийн цахим спортын шинжээчид PGL Major Singapore 2026 тэмцээний талаар бүх мэдээллийг хүргэж байна. 2026 оны 11 дүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд явагдах нэгдүгээр шат нь таван тойрог бүхий швейцар системээр (Swiss system) өрнөх бөгөөд багууд дараагийн шатанд шалгарахын тулд гурван ялалт байгуулах шаардлагатай.
Нээлтийн тоглолтуудын хуваарь зарлагдсанаар HEROIC (Imperial-ийн эсрэг), 9z (Lynn Vision-ий эсрэг), Ninjas in Pyjamas (M80-ийн эсрэг), 100 Thieves (Chinggis Warriors-ийн эсрэг), PVISION (DENDELE-ийн эсрэг), GOSH (Team Liquid-ийн эсрэг), FaZe Clan (Wildcard-ийн эсрэг) болон Eternal Fire (FlyQuest-ийн эсрэг) багуудыг хожих магадлал өндөртэй хэмээн харж байгаагаас PVISION, HEROIC, FaZe Clan, 100 Thieves болон 9z багуудыг дараагийн шатанд шалгарах гол горилогчдоор нэрлэж байна. Манай хөгжөөн дэмжигчид Chinggis Warriors болон GOSH багуудын тоглолтуудыг шимтэн үзэх төлөвтэй байна.
Формат нь хэвээр хадгалагдах хоёрдугаар шат 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-ний хооронд үргэлжилж, 16 баг PGL CS2 Major Singapore 2026-ийн гуравдугаар шатны найман эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд энэ шатанд The MongolZ, FUT, Nemiga, G2, The One, NAVI, Astralis, MIBR зэрэг багууд шууд урилгаар оролцож байна. 1xBet ба Монголын цахим спортын бүх хөгжөөн дэмжигчид саяхан Private Club #2 тэмцээнд түрүүлж, IEM Beijing 2026 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн шилдэг баг болох The MongolZ-ийг уухайлан дэмжих болно. Одоогийн формоос нь харахад гуравдугаар шатанд шалгарах нь тэдний хувьд хамгийн наад захын зорилт бөгөөд өнгөрсөн жилийн BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд үзүүлсэн амжилтаа давтан гранд финалд хүрэх нь тэдний илүү том амбиц юм.
Хэсгийн сүүлийн шат буюу гуравдугаар шат 12 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд явагдах бөгөөд MOUZ, Vitality, Aurora, Spirit, BB Team, Falcons, FURIA, Legacy зэрэг элит багууд шууд урилгаар оролцон плей-оффын эрхийн төлөө тулалдана. Улмаар 12 дугаар сарын 10-нд хагас шигшээ тоглолтуудаар эхэлж, 13-нд гранд финал болон хүрэл медалийн тоглолтоор өндөрлөх плей-оффын шатанд аваргын цом өргөх хамгийн өндөр магадлалтай таван багаар сүүлийн үед дундаж амжилт үзүүлсэн ч дэлхийн хэмжээний супер од ZywOo-ийн хүчээр тэргүүн фаворит хэвээр байгаа Vitality, домогт ахлагч "FalleN-ийн зодог тайлах мөчийг чимэхээр сүүлийн дөрвөн тэмцээнийхээ гуравт нь түрүүлээд буй FURIA, мэр сэр асуудалтай ч ганцаараа багаа ялалтад хөтөлж чадах donk-той Spirit, IEM Cologne Major 2026-ийн аварга дэлхийн хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй Falcons, мөн FURIA болон Vitality-ийн өмнө дэлхийн чансааг тэргүүлж буй ч том тэмцээний шийдвэрлэх шатанд аз дутдаг MOUZ багууд тус тус нэрлэгдэж байна.
Эдгээрээс гадна The MongolZ, NAVI, FaZe Clan, PVISION болон Aurora багуудыг аваргын төлөө өрсөлдөх боломжтой нууц хөзрүүдээр онцолж болох бөгөөд тэдний хэн нь ч илт фаворит биш тул илүүц сэтгэл зүйн дарамтгүйгээр тоглож, PGL Major Singapore 2026 тэмцээнд түрүүлэх ч боломжтой юм.





















































