
Улсын баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, улс төрийн хариуцлага болон хууль ёсны зарчмын талаар цахим хуудсандаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүст оноо ч бий, алдаа ч бий. Сайн нь ч бий, муу нь ч байгаа л байх!
Хүрэлсүхэд ч энэ хамаарана. Гадаад бодлогоо тусгаар улсын тэргүүн шиг аваад явсан.Монголоо дэлхийн Монгол болгох ажлыг тууштайгаар барахгүй,өөрийн санаачлагатай өрнүүлсэн хүн. Өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн.Өөрөөс нь өмнө Монголын төрийн тэргүүн байсан бүх хүнийг алагчлалгүй хүндэлж, тэгэхийг ч иргэддээ уриалсан юм шүү, тэр!
Харин, дотоод бодлогодоо алдаа завхрал гаргасан байж мэднэ.МАН- ын өөрийнх нь ойр явсан хүмүүсийн үгнээс ингэж мэдээлэгдээд байгаа. Гэхдээ, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад, хэн нэгний үг яриагаар хэнийг ч гэмт хэрэгтэн гэж хэзээ ч үзэж болохгүй.Хууль бусаар "олон түмний шүүх" явуулж болохгүй!
Улстөрчид улстөрийн бодлогоороо хоорондоо хэрэлдэх ёстой. Бидний үед улстөрчид бид,бие биеийнхээ улстөрийн бодлогыг шүүн хоорондоо "алалддаг" байсан, хувийн хов жив ярихыг жигшдэг байсан. Шүүхийн өмнүүр шүүгч болох, мөрдөн байцаагчийн урдуур мөрдөн байцаагч болох нь хатуу хориотой байсан!
Хүнийг эрх мэдэлтэй байхад нь бөгсийг нь үнсэж гүйх атлаа, эрх мэдэлгүй болсон үед нь хогийн сав болгодог бузар новшийн зангаа больцгоох хэрэгтэй! Бид бүгд; оноотой алдаатай, сайтай муутай, унаатай босоотой явах тавилантай хүмүүн бөлгөө!" хэмээв.
























































Сэтгэгдэл (3)