БАРИМТ 1
П.Мөрөн нь мото спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин А.Пүрэвдоржийн ууган хүү бөгөөд мото спортын удамтай гэр бүлд өссөн.
БАРИМТ 2
Тэрбээр зургаан настайгаасаа мотоцикл унаж сурсан нь ирээдүйн тамирчны замналынх нь эхлэл болжээ.
БАРИМТ 3
13 настайгаасаа спортоор тууштай хичээллэсэн. Өсвөр наснаасаа мото спортод нухацтай хандаж, тамирчны замналаа эхлүүлсэн байна.
БАРИМТ 4
Түүний анхны мотоцикл 1997 оны Kawasaki 85 загварын мотоцикл байжээ.
БАРИМТ 5
Аав нь хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд найзаасаа мөнгө зээлж, анхны мотоциклийг нь авч өгчээ.
БАРИМТ 6
Багаасаа аавтайгаа хамт уралдаан тэмцээнд явж, мото спортын орчинд өссөн байна.
БАРИМТ 7
Аавынх нь ажиллуулдаг засварын газарт өссөн нь техникийн мэдлэг, мотоциклийн ажиллагааг ойлгох суурь болжээ.
БАРИМТ 8
Мотоциклтойгоо осолдож, дотор эрхтний гэмтэл авсны улмаас эмч нар түүнд дахин мотоцикл унахыг хориглосон байна.
БАРИМТ 9
2016-2020 оны хооронд мото спортоос хөндийрч, эрүүл мэнд болон боловсролдоо анхаарчээ.
БАРИМТ 10
Мото спортоо орлуулахын тулд хөл бөмбөг, сагсан бөмбөг, бокс, усан сэлэлт, фитнесээр хичээллэж байсан ч мото спортдоо эргэн татагджээ.
БАРИМТ 11
Дөрвөн жилийн завсарлагааны дараа мотоциклоо дахин унаж, мөрөөдлөө үргэлжлүүлэхээр шийджээ.
БАРИМТ 12
Богино зайн мотокроссоос илүү олон өдрийн турш үргэлжилдэг холын зайн ралли-рейдийн уралдаанд хүч сорих болсон.
БАРИМТ 13
Тэрбээр мото спортоор хичээллэж эхэлснээс хойш нийт 130-140 орчим тэмцээнд оролцсон тухайгаа дурджээ.
БАРИМТ 14
П.Мөрөн нь олон улсын тэмцээнээс 45 алт, 19 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн байжээ.
БАРИМТ 15
2021 оноос олон улсын тэмцээнд түлхүү оролцсон. Энэ үеэс дэлхийн хэмжээний ралли-рейдийн уралдаануудад өрсөлдөж, туршлага хуримтлуулж эхэлжээ.
БАРИМТ 16
Тэрбээр дакар раллид оролцохын тулд гурван жил хөөцөлдсөн. Бага насны мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2021 оноос эхлэн оролцох эрхийн төлөө тууштай хичээжээ.
БАРИМТ 17
2024 онд Дакарт оролцох эрхээ авсан. Олон жилийн хүлээлтийн эцэст 2024 оны наймдугаар сард дэлхийн хамгийн алдартай раллигийн нэгэнд оролцох эрхээ баталгаажуулжээ.
БАРИМТ 18
Саудын Арабт болсон 14 өдрийн хүнд сорилтод Монгол Улсаа төлөөлөн мотоциклийн ангилалд өрсөлджээ.
БАРИМТ 19
Анхны Дакар раллидаа нийт 135 тамирчнаас 76 дугаар байрт шалгарч, долоодугаар этапт 28 дугаар байр эзэлсэн амжилт гаргажээ.
БАРИМТ 20
Тэрбээр Дакар раллид оролцсон Монголын 13 дахь, мотоциклийн төрөлд өрсөлдсөн долоо дахь тамирчин болжээ.
БАРИМТ 21
Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний W2RC Rally3 ангилалд түрүүлж, Монголын мото спортын түүхэнд дэлхийн цомын аварга болсон анхны тамирчин болжээ.
БАРИМТ 22
2026 оны цувралын Португалын гараанд хүрэл, Аргентины гараанд алт, Мароккогийн гараанд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 61 оноо цуглуулжээ.
БАРИМТ 23
2026 онд дэлхийн аваргын цуврал болон Азийн наадамд оролцохдоо нийт 20 гаруй мянган километр зам туулсан тухайгаа дурджээ.
БАРИМТ 24
2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд П.Мөрөн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэнээр аав А.Пүрэвдоржийнхөө мэргэжлийн замналыг залгамжилсан Гавьяат тамирчин хүү болж, Монголын мото спортын бахархалт түүхийг бүтээлээ.















































