Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?

2026-11-26
0
ЖИРГЭХ

 

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлын ард Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан төрийн зүтгэлтэн бол тухайн үеийн Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж юм. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн байгуулал, хууль эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оролцсон XX зууны эхэн үеийн төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг байв.

Бичиг эрдэмд боловсорсон түшмэлээс Монгол төрийн тэргүүн хүртэл

Б.Цэрэндорж 1868 оны тавдугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн нутаг Хэрлэнбаян-Улаан суманд, Их шавийн харьяат Балингийн гэр бүлд төржээ. Тэрээр бага наснаасаа бичиг эрдэмд шамдаж, монгол, манж, хятад хэл бичигт суралцсан нь хожмын төрийн алба, дипломат үйл ажиллагаанд нь чухал нөлөө үзүүлсэн байна.

1885 оноос Хүрээн дэх Манжийн захиргааны байгууллагад бичээчээр ажиллаж, улмаар Оросын консулын орчуулагчийн сургуульд багшилж байв. Дараа нь Манжийн сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэлээр ажилласан бөгөөд тухайн үеийн гадаад харилцаа, дипломат ажиллагааны талаар туршлага хуримтлуулжээ.

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яаманд ажиллаж, улмаар дэд сайд, тэргүүн сайдын албан тушаал хашсан байна. Мөн 1912-1913 онд Чин ван Ханддорж, 1913-1914 онд Сайн ноён хан Намнансүрэн нарын Орос улсад хийсэн айлчлалд оролцож, 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт Монголын төлөөлөгчөөр ажиллажээ.

1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллаж, Гадаад яамны тэргүүн сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч сайдын албыг хашсан юм. 1923 онд Ерөнхий сайд С.Дамдинбазар таалал төгссөний дараа Засгийн газрын тэргүүнээр томилогдож, 1928 он хүртэл ажиллажээ.

Түүний төрийн зүтгэлтний хувьд олонд танигдсан нэр нь “Хичээнгүй сайд” юм. Төрийн албанд олон жил зүтгэсэн, бичиг хэрэг, дипломат харилцааны мэдлэг туршлагатай байсныг нь ийнхүү нэрлэж байжээ.

Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлыг хэрхэн удирдав?

Монгол Улс шинэ төрийн байгууллаа тодорхойлж, хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжих үйл явц 1920-иод оны эхээр эрчимжсэн юм.

    Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажил 1922 онд эхэлсэн бөгөөд тухайн үеийн Шүүх яамны сайд Магсаржаваар ахлуулсан анхны комисс байгуулагдаж байв. Гэвч уг комиссын ажил зогссоны дараа 1924 оны есдүгээр сарын 23-нд Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан шинэ комиссыг байгуулжээ. Тус комисст Ж.Цэвээн, Э.Ринчино нар ажиллаж, Зөвлөлт Оросын хууль, цаазын мэргэжилтэн П.В.Всесвятский зөвлөхөөр оролцсон байна.

1924 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улсын анхдугаар Их хурал нээгдэж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх ажил эхэлжээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Б.Цэрэндорж комиссын даргын хувиар төслийн талаар илтгэл тавьж, зүйл заалт бүрийг уншин танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулан тайлбарласан байна. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн эцэст 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16:17 цагт Үндсэн хуулийг баталжээ.

Анхдугаар Үндсэн хууль нь оршил, зургаан бүлэг, 50 зүйлтэй байв. Тус хуулиар Монгол Улсыг Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс хэмээн тунхаглаж, төрийн дээд эрхийг ард түмэнд хадгалах зарчмыг хуульчлан тогтоосон юм. Мөн төрийн байгуулал, нутгийн захиргаа, сонгох, сонгогдох эрх, улсын орлого зарлага, төрийн бэлгэ тэмдгийн асуудлыг зохицуулжээ.

Зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдаагүй түүний үйл хэрэг

Б.Цэрэндоржийн төрийн үйл ажиллагаа зөвхөн Үндсэн хууль боловсруулах ажлаар хязгаарлагдаагүй. Тэрээр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх, төрийн байгууллын шинэ тогтолцоог бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцсон юм.

Түүхийн эх сурвалжуудад түүнийг Үндсэн хуулиас гадна 60 гаруй хууль, дүрэм боловсруулах ажилд оролцсон гэж тэмдэглэжээ. Мөн 1926 онд анхдугаар Үндсэн хуулийн зүйл заалтыг нэг бүрчлэн тайлбарласан товхимол хэвлүүлсэн нь Монголд Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хөгжихөд чухал баримт болсон байна.

Б.Цэрэндорж 1928 онд таалал төгссөн бөгөөд түүний амьдрал, үйл хэрэг Монгол Улс тусгаар тогтнолоо бэхжүүлж, орчин үеийн төрийн байгууллаа бүрдүүлж байсан эгзэгтэй үетэй салшгүй холбоотой.

Түүнийг дурсахдаа нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Анхдугаар Үндсэн хууль бол ганц хүний бүтээл биш. Түүнийг боловсруулахад олон төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, мэргэжилтэн оролцсон. Харин энэ ажлыг төрийн түвшинд удирдан зохион байгуулж, Улсын анхдугаар Их хуралд төслийг танилцуулан хэлэлцүүлсэн хүн нь Ерөнхий сайд Б.Цэрэндорж байлаа.

Тиймээс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны түүхэн өдрийг эргэн санахдаа Монголын төрийн шинэ тогтолцооны суурийг тавихад хувь нэмрээ оруулсан “Хичээнгүй сайд” Балингийн Цэрэндоржийн үйл хэргийг мөн дурсах учиртай.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
"Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 57 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    15 цаг 14 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    16 цаг 5 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 54 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 58 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 44 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 49 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 22 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 39 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    20 цаг 14 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 34 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 46 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 56 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 59 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    22 цаг 16 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 26 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 27 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 57 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК