
Испанийн Гуадалахара хотод болж буй Хореографик Латин бүжгийн ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга болжээ. Түүнчлэн өөр багууд 2-3 медаль хүртсэн мэдээ дуулдав.

Өсвөрийн ахлах насанд бүр давхар цохилт хийжээ. Ингэхдээ Moon dance-ийн Queen баг алт авсан бол өөр нэг баг хүрэл авчээ.
Италийн Неаполь хотод болсон “Solo World Championship” тэмцээний Хамтлагийн бүжгийн төрөлд Монголын "Талын охид" хамтлаг түрүүлжээ. Ингэснээр тэд 2026 онд 3 дахь том тэмцээнийхээ түрүүг авчээ.






















































