
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэдэгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллалаа" гэв.
























































