
Испанийн гүнж Кристина авилгалын хэрэгт холбогдон шүүхийн хаалга татсан нь язгууртан угсаатны нэр хүндийг унагасан хэрэг болжээ. Кристина нь хаан Жуан Карлосын охин бөгөөд татвараас зугтааж, нөхөртэйгөө хамтран эзэмшдэг хувийн компанидаа улсын мөнгийг ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүнийг улсын мөнгөнөөс 6 сая евро шамшигдуулсан гэж үзэж байна. 1975 оноос хойш анх удаа хааны гэр бүл авилгалын хэрэгт холбогдож байгаа хэрэг юм. Өдгөө 48 настай гүнжийн хэрэг олон нийтийг цочроолоо.