
Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад Самосвал загварын том оврын ачааны автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамжны айлд амбаар шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 4х2 хэмжээтэй амбаарын үүдний хэсэг шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс-2 худалдааны төвийн баруун талд 2-догч түүхийн эд авах цэг шатаж байна гэсэн дуудлагаах Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад тус цэгт хуванцар сав шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/