
АНУ-ын Висконсин мужид эхээс төрөөд зургаахан хонож буй хүү алга болсон хэрэг гарсан юм. Азаар хүүг шатахуун түгээх газрын хажууд хөнжил дотор боогоод орхисон байсныг цагдаа нар илрүүлжээ. Өвлийн тэсгим хүйтэнд Паул хүү амьд байгаад зогсохгүй, эрүүл мэнд нь тун сайн байна. Хүүг хулгайлсан хэрэгтнүүд буруу хүнээ барьцаалсанаа мэдээд олон нийтийн газар орхисныг мөрдөгчид илрүүлсэн ажээ.