
Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, автозамын хажууд байрлах трансформаторыг автомашин мөргөж хүн хавчуулагдсан, цахилгаан нь тасраагүй байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад тухайн орчиныг эрчим хүчээр хангадаг АТП-1458 агаарын станцын шонг “Верна аксент” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ. Улмаар трансформаторын төв хэсэг тухайн автомашины урд хэсэг дээр унаж жолооч 25 настай, эрэгтэй хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж ГССҮТ-д, зорчигч овог тодорхойгүй 25 настай, эрэгтэй хавчуулагдан нас барсан байсныг гаргаж Яаралтай түргэн тусламж 103-д хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/