
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 36 дугаар байрны зүүн талын
дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж
унтраасан байна. Уг гал түймэрт нэр, хаяг нь тодорхойгүй 50 орчим насны
эрэгтэй, 30 орчим настай, эмэгтэй 2 хүн угаартсан байсныг амь биеийг нь
аварч гарган ЯТТ-103-ын эмчид шилжүүлэн өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт мөн нэг угаартаж нас барсан бол нэг хүн шатаж амиа алджээ.
Д.Ундрах /24tsag.mn/