Моффи бүсгүй бол бусад эмэгтэй загвар өмсөгчдөөс дутахааргүй залуухан, үзэсгэлэнтэй, авъяаслаг, биеийн зөв харьцаатай нэгэн. Гэвч мэргэжлийн загвар өмсөгчдөөс ялгарах ганц зүйл нь түүний солир нүд юм. Бусад охид ийм нүдтэй хүн загварын тайзнаа байх ёсгүй гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч Моффиг загварын ертөнцөд амжилтанд хүрэхэд нь нүдний гажиг нь саад болж чадсангүй. Тэрээр “POP” сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа авахуулж, загварын агентлагтай гэрээ байгуулсан юм.