
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан амралтын газрын үүдэнд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад “Форд транзит” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 дугаар гудамжинд айлын гадна машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад “Мерседес бенз 190” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан цогцолбор сургуулийн зүүн талд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 36х10 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3 өрөө байрны үүдний хонгил, тааз, дээвэр, эд хогшлын хамт шатаж байсныг, нэмэлтээр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргаж шуурхай ажиллаж унтраажээ.
Д.Ундрах /24 tsag.mn/