2014 оны 2 сарын 11
Сүхбаатар аймгийн зарим сумдад шүлхий өвчин тархаж, хөл хорио тогтоогоод байгааг бид мэдээлсэн. Улмаар Сүхбаатар аймагтай хил залгаа орших Хэнтий аймагт ч шүлхий өвчин орохоос сэргийлж, эрчимтэй арга хэмжээг аваад байгаа. Тэгвэл хэд хоногийн өмнөөс нийслэлд тус аймгуудаас мах оруулж ирдэг учир шүлхий халдварлаж мэднэ хэмээн сэргийлж, хяналтын постууд 24 цагаар ажиллуулах болсон.