
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 6447 эх амаржиж, 6487 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 хүүхэд буюу 1.3 хувиар буурсан байна. Мөн сард 86 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 19.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Албаныхан нялхсын эндэгдэл ийнхүү буурсныг төрсөн хүүхдийн тооноос хамаарч байгаа гэдгийг хэлж байлаа.
А.Анар