
Энэ нь улирлын чанартай холбоотой байдаг хэмээн Үндэсний статистикийн хороо өнөөдөр (ҮСХ)-ноос мэдээллээ. Өөрөөр хэрбэл нэг болон хоёрдугаар сард монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан хувцас болон мах, махан бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт буурдагтай холбоотой юм.
ҮСХ-ноос энэ оны нэгдүгээр сарын инфляцийн түвшинг тодорхойлжээ. Нэгдүгээр сард инфляци өмнөх сарынхаас 1.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Уг өсөлтийн 40 хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа эзэлж байгаа аж. Мөн тээврийн бүлэг буюу импортын бүтээгдэхүүний тээвэрлэлт, орон нутаг руу тээвэрлэх тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн нь инфляци өсөхөд голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (2)