“Сочи” 2014 олимпийн наадамд оролцож буй Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нарын тухай 24 баримтыг хүргэж байна. Тэд гүйлтийн цанын төрөлд энэ сарын 14,15-нд эх орноо төлөөлөн Сочигийн цасан замд уралдах юм. Дашрамд дурдахад манай хоёр тамирчны хувьд дөнгөж хорин нас гарч яваа залуус аж.
1. Чинбатын Отгонцэцэг 1991 онд төрсөн.
2. Төв аймгийн Борнуур сумын уугуул.
3. Айлын отгон охин.
4. Бага байхын л спортод дуртай хүүхэд байжээ. 11 дүгээр ангиа төгсөөд цанын спортоор дагнан хичээллэсэн. Өөр юу ч сонирхоогүй.
5. Цаны спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа.
6. Цанын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш гуравхан жилийн дотор ур чадвараа ахиулж дотоодын олон тэмцээн уралдаанд тэргүүлж байжээ.
7. 2009 онд эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
8. 2011 оны Азийн өвлийн спортын их наадамд цанын буухиа төрөлд багаараа оролцож хүрэл медаль хүртэж байсан бол 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л амжилттай оролцож байжээ.
9. 2011 онд Казахстаны Астана хотноо зохиогдсон Азийн өвлийн наадмын эмэгтэйчүүдийн цанын зүг чиг олох багийн төрөлд хүрэл медаль хүртсэн.
10. Ч.Отгонцэцэгийг мэргэжлийн багш нь мастер Д.Ичинхорлоо. Багш нь түүнд амжилт хийгээд ахуй амьдралынх нь түшиг тулгуур болж явдаг байна.
11. Ч.Отгонцэцэг хөдөлмөрийн хүндэт ме¬даль хүртэж, олон улсын хэмжээний мастер цолыг өөрийн болгоод байгаа залуухан бүсгүй.
12. Түүнийг улсын чанартай тэмцээнээс 24 удаа аварга цол хүртсэн шилдэг тамирчин гэж багш нар нь магтжээ. Тийм ч учраас Ч.Отгонцэцэгийг Олон улсын цанын холбооноос нэр зааж цагаан олимпийн эрх өгсөн аж.
13. Болдын Бямбадорж 2007 оноос цанын спортоор хичээллэж эхэлжээ.
14. Түүний бахархал нь төрсөн нутаг, уул ус нь.
15. Булган аймгийн унаган хүүхэд.
16. Булган аймгаас төрсөн алдартнуудын дунд нэр нь байдаг.
17. Тэрээр 1991 онд төрсөн.
18. Мөрөөдөл нь цанын спортоор дэлхийд данстай тамирчин болох.
19. Тэрээр спортын мастер Баярсайхан багшийн гарын шавь.
20. 2011 оны Азийн өвлийн спортын их наадамд багийн буухиа уралдаанд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэж байжээ.
21. Тэрээр олон улсын хэмжээний мастер, хөдөлмөрийн хүндэт медальтай тамирчин.
22. Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нарыг цагаан хуудсаар буюу урилгаар олимпод оролцож байгаа гэх шүүмж нилээн явсан ч тэд үнэхээр өөрсдийн эр чадлаар тэр эрхийг авсан хэмээн ярьжээ.
23. FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлж байжээ.
24. Сочигийн олимпт оролцох манай тамирчид явахаасаа өмнө өмсөх хувцас нь үзэмжгүй, хангамж нь дутуу гээд чамгүй бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ тэд шинээр хувцсаа хийлгэж өмсөөд цоглог тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)