
Үндэсний супер лигийн 2013-2014 оны улирлын сүүлийн тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд болно. Эхний тоглолт УБ Альянс Тэх Харцага болон Говь-Алтай Монтор багуудын хооронд явагдана. Хоёр дахь тоглолт Баянзүрх Их Өргөө Аравтууд болон Увс Эрдэнэдрийлинг Ригсчүүдтэй тоглоно. Харин сүүлийн тоглолт Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд флэй оффын байраа урагшлуулахын төлөө Дорнод Танан Гарьдуудтай тоглосноор супер лиг өндөрлөнө.