
Энэ талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр болж зохион байгуулагчид тоглолтын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа бөгөөд тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах аж.
Домогт дуучин Нанагийн Монгол дахь тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд цаашид дэлхийн улс төр, нийгэм, урлаг соёл, спортын олон оддыг мазаалайтай хамт алхуулах болно гэсэн юм.
Нана энэ сарын 28-нд Монголд газардах бөгөөд тоглолт ирэх сарын 1-нд 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй байх аж.
Сэтгэгдэл (1)