
Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон талаарх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор яг байр бий болгосон гэж хэлж болохгүй. Хөрөнгө мөнгөний асуудал байгаа. Одоогоор уг ажил яригдах түвшинд явж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/