
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 73 дугаар байранд бага насны хүүхэд түгжигдсэн, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг утсаар НОБГ-т мэдэгдэхэд Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргаж хаалгыг нь онгойлгож 1 настай, эрэгтэй хүүхэд байсныг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Эцэг, эхчүүдийн хараа хяналтгүйгээс хүүхдүүд гэртээ түгжигдэх, пааранд хөлөө хавчуулах хэргүүд ихээр гардагийг НОБГ-аас сэрэмжүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/