
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн дахин сонгууль улс төрийн тогтвортой байдал авчирна гэж найдаж байсан ч Тайландчууд дахин хүнд сарыг туулах нь ээ. Энэ сарын 2-ны дахин сонгууль галт зэвсэг ашигласан хүчирхийллийн дунд болж өнгөрсөн юм. Засгийн газрыг эсэргүүцсэн босогчдын талын 20 жагсагч буу, хутга гартаа барьсан болохыг цагдаа нар мэдээлж байна. Зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийн заримыг нь илрүүлсэн ч хангалттай нотолгоо байхгүй тул баривчлаагүй юм. Тайландын жагсаал хөдөлгөөн хүний амь насанд хүрсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг нь тодорхойгүй байна. Гурван өдрийн өмнөх буун тулааны уршгаар зургаан хүн хүнд шарх авчээ.