Өнөөдөр Хөдөө аж ахуйн бирж дээр хоёр төрлийн тосны ургамал арилжжээ. Нийт 1,028 тонн тосны ургамлыг 802,500,000 төгрөгөөр арилжжээ.
Тухайлбал хар өнгөтэй тосны ургамал 315 тонныг тус бүр нь 850 мянган төгрөгөөр арилжиж нийт дүнгээр 267,750,000 төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин шар өнгийн тосны ургамлыг тонн тутмыг нь 750 мянган төгрөгийн үнэтэйгээр 713 тонныг арилжиж нийт 534,750 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.