
“Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд өнгөрсөн долоо хоногт иргэд, байгууллагаас нийтдээ 111 гомдол, санал хүсэлт ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэжээ. Нийт санал хүсэлтийн 44.1 хувийг орон сууцтай холбоотой, 39.6 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 1.1 хувиар буурч, орон сууцтай холбоотой гомдол 2.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин Нийслэлийн Онцгой байдлын газар нь гамшиг ослын 122 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 109 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 13 дуудлага байна. Гамшгийн аюулд өртөж нэг хүн түлэгдэж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн 7 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 4 хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 43 хүний амь бие, 310 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ.
Нийслэлийн цагдаагийн газар нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 21893 мэдээ мэдээлэл иржээ. Үүнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 458 нэгж буюу 2.1 хувиар өсч, 501 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 89 нэгж буюу 15.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт байна.
Харин “Нийслэлийн замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 159, осол, зөрчлийн шинжтэй 257 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 2 бүртгэгсэн байна. Сүүлийн үед зам тээврийн хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх тодорхой үйл ажиллагаа явуулах шаардлагатай” гэдгийг Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлсэн юм. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.