-
2020 оны 5 сарын 16
Ховд аймагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ҮБХ-ны гишүүн Пунцаг нар нэр дэвшихээр болсон байна. Мөн Чингэлтэй дүүрэгт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, хуульч Р.Булгамаагийн нэр тодорсон байна.
-
2020 оны 5 сарын 16
Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын ҮБХ-нд 410 гишүүн байдаг. Одоогоор 320 гишүүн мандатаа авч хуралд оролцож байна. Сонгон шалгаруулах хорооноос Дотоод сонгуулийн хороондл горилогчдын нэрсийг ирүүлээгүй байна. Нэрс ирсний дараа нууц санал хураалт явагдана. Дунд шатны намаас мэдээллээ битүүмжилж ирүүлсэн. Нэр дэвшигч бүрийн мэдээллийг нягталж үзсэн.
-
2020 оны 5 сарын 16
Өнгөрсөн сонгуулиар МАН 65-уулаа ялалт байгуулж УИХ-д үнэмлэхүй олонхи болж байсан. Гэсэн ч Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр нарын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 62-уулаа болсон билээ.
-
2020 оны 5 сарын 16
УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс энэ удаа 42 нь намаасаа дахин дэвшихээр боллоо. Намаасаа нэр дэвших "виз" аваагүй үлдэж байгаа 20 гишүүний нэг Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа Дарханчууддаа талархал илэрхийллээ.
-
2020 оны 5 сарын 16
"Зөв хүн электорат эвсэл" буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших дэвшигчдээ зарлаж байна.
-
2020 оны 5 сарын 16
МАН-ын Бага хурлаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулж, нэрсийг МАН-ын дарга У.Хүрэлсүх танилцууллаа. Яг одоо нууц санал хураалт явагдаж байна.
-
2020 оны 5 сарын 16
Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж байна. Бага хурлаар МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орхон аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татжээ. Тэрбээр намынхаа сонгуулийн төв штабт ажлын хэсэг ахалж ажиллахаар болж, ийнхүү нэрээ татсан байна.
-
2020 оны 5 сарын 16
МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
-
2020 оны 5 сарын 16
ҮБХ-ны гишүүнээр хоёр гишүүнийг шинээр томилсон. АН-д хариуцлагатай, ёс суртахуунтай эмэгтэй гишүүд хангалттай бий.
-
2020 оны 5 сарын 16
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ МАН-ын Бага хурлаар тодруулахаар хуралдаж байна.
-
2020 оны 5 сарын 16
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар МАН-ын Бага хурал 10.00 цагаас хуралдаж, түр завсарласан бол МАН-ын Үндэсний бодлогын хороо яг одоо хуралдаж байна.
-
2020 оны 5 сарын 16
П.Анужингийн хувьд сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргаагүй. Бага хурлаас шийднэ гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Өнөрболорын хувьд Сөүл группийн захирал гэдгээр нь иргэд андахгүй. Тэрбээр Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр 2019 оноос хойш тойрогтоо тасралтгүй нэг жил ажилласан юм.
-
2020 оны 5 сарын 16
Энэ хугацаанд 208 иргэн бие даахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандсан бөгөөд эдний дунд АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан билээ. Түүнийг бие даан нэр дэвшихээр болсноо зарласны дараа АН-аасаа урвалаа, үнэт зүйлээ орхилоо гэсэн бор шувууг нийгмийн сүлжээгээр нисгэж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр бие даан нэр дэвшихээр болсны учиг өнөөдөр тайлагдаж байна. Дөнгөж саяхан Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүкээр дамжуулан өөрийг нь АН-аас хассан тухай бичгийг гаргаж тавьжээ.
-
2020 оны 5 сарын 16
АН-ын ҮБХ-ны хурал 12.00 цагаа эхэллээ. Хуралд АН-ын шинэ гишүүн О.Баасанхүү оролцохоор ирэх үеэрээ сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-
2020 оны 5 сарын 16
АН-ын ҮБХ-ны хурал 12.00 цагаа эхэллээ. Хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оролцохоор ирсэн. Тэрбээр “Нэр дэвшигчдэд олон шалгуур тавьсан. Шалгуур давсан хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн” гэдгийг сэтгүүлчдэд мэдээллээ. Ингээд сэтгүүлчдэд өгсөн тайлбарыг хураангуйлан хүргэе.
-
2020 оны 5 сарын 16
Хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Гэвч Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс 4.6 жилрийн ял оноосны дараа АН-аас нэр дэвших шийдвэр гаргасан юм.
-
2020 оны 5 сарын 16
АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал 12.00 цагаас эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Мурат “Би нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн. Дунд шатны байгууллагаас намайг дэмжсэн. Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Надтай хамт хойно сургууль төгссөн гавьяат эмч нэр дэвшинэ” гэлээ.
-
2020 оны 5 сарын 16
АН-ын ҮБХ-ны хуралд тус хорооны гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр нар цагтаа ирлээ. Энэ үеэр тэрбээр “Цахимаар хуралдана. Орой гэхэд нэр дэвшигчид тодрох байх. Миний хувьд 2008 онд Сонгинхайрхан дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан. Харин 2012 онд нэр дэвшихээс татгалзаж, Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалт хийсэн. Энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг, тэрдундаа хүүхэд насаа өнгөрөөсөн Толгойт орчимд нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн. Энэ тойргийн иргэдийн олонх нь ядуу иргэд. Тиймээс орон сууцжуулах, амьдралыг нь өөд татах, аз жаргалтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө бий” гэлээ.
-
2020 оны 5 сарын 16
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах МАН-ын бага хурал өнөөдөр 11.00 цагаас эхэллээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа хотын тойрогт нэр дэвшихээр горилж байна. Түүнээс дараах зүйлийг тодруулснаа хүргэе.
-
2020 оны 5 сарын 16
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын бага хурал эхэллээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Би нэр дэвшинэ.