УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс энэ удаа 42 нь намаасаа дахин дэвшихээр боллоо. Намаасаа нэр дэвших "виз" аваагүй үлдэж байгаа 20 гишүүний нэг Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа Дарханчууддаа талархал илэрхийллээ. Тэрээр"Олон жил түшиж тулж явсан намын журмын нөхөд, эрхэм хүндэт ДАРХАНЧУУДДАА гүн хүндэтгэл илэрхийлж байна. Улс төр хэмээх хатуухан тогоонд олон жил чанагдаж, амьдралын хат суулаа. Дарханыхаа зон олныг УИХ-д төлөөлөх итгэл, хүлээлгэж байсан та бүхэндээ баярлалаа.Эрүүл энхийг хүсэе" гэжээ.
Сэтгэгдэл (4)