Өнгөрсөн жил Украин Курскийн бүс нутагт нэвтэрсний дараа Хойд Солонгосын цэргүүд Оросын газар нутгийг эргүүлэн авах тулаанд оролцсоныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа хүлээн зөвшөөрлөө. Өдийг хүртэл таамаг төдий байсан уг мэдээллийг Украины тал удаа дараа баталсан нь түүний хүлээн зөвшөөрөх шалгаан болов.
"Москва Курскийг бүхэлд нь эргүүлэн авлаа" гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа Путин даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Манай Хойд Солонгос найзууд эв санааны нэгдэл, шударга ёс, жинхэнэ нөхөрлөлийн үүднээс бидэнтэй нэгдсэн. Оросын дайчидтай мөр зэрэгцэн, эх орноо эх орон шиг хамгаалж ирсэн Солонгос цэргүүдийн баатарлаг байдал, өндөр түвшний тусгай бэлтгэл, өөрийгөө золиослосонд бид хүндэтгэл үзүүлж байна" гэв.
Үүний зэрэгцээ Орос, Украйн, АНУ, Европын засгийн газрууд аливаа гал зогсоох нөхцөл, тулалдааныг зогсоох илүү байнгын хэлэлцээрийн талаар хэлэлцсээр байна. Харин ням гарагт Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус АНУ-ын саналыг "бууж өгөх" гэж шүүмжилсэн байна. Украин урт хугацааны гал зогсоох хэлэлцээрт хүрэхийн тулд зарим газар нутгаа золиослох хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа" гэж Писториус Ням гарагт Германы олон нийтийн ARD сувагт ярьжээ.
Л.Баяр