-
2020 оны 5 сарын 19
МАН-д ч ийм туршлагатай гишүүн их бий. Тухайлбал, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар туршлагатай парламентчид гэж хардаг. Олон жил хуулийг эх барьж, гаргахад нь оролцож байсан хүмүүс шүү дээ.
-
2020 оны 5 сарын 19
Нэгдүгээрт, Оюутолгойгоос болж С.Баяр гэж хүнтэй огт таарахгүй юм билээ. Нөгөөтээгүүр, эх орныг удирдах шилдэг лидер төрж гарсангүй, залгамж халаа нь ч тасарсан. Тиймдээ ч МАН-аас гарсан. Дараа нь 2016 оны сонгуульд нэр дэвштэл МАН-аас манай дүүг надтай нэг тойрогт өрсөлдүүлсэн. Ах, дүү хоёр нэг тойрогт мөргөлдөхөөр ямар олиг байх вэ дээ. Дундаас нь АН-ын З.Нарантуяа хожиж таарна биз дээ. Наадам өнгөрлөө. Ерөөсөө нам байгуулъя гэж Отгонбаатар бид хоёр “Үнэн ба зөв” намыг байгуулсан. Бүх аймгаар явсан. Цагаан хад, Замын-Үүдэд байгаа жолооч нар гээд очоогүй газар, уулзаагүй гэж хүн байхгүй. ТВ-10 телевизээр “Хөгжлийн хөтөлбөр”, “Үнэн ба цаг” гээд нэвтрүүлэг цацахдаа сонгуулийн хувьсгал хийхгүй бол шинэ боловсон хүчин гарч ирэхгүй нь гэсэн алсын бодолтой иргэдтэй тулж ажилласан. Яг манай нам шиг өнгөрсөн 30 жилд үнэлэлт дүгнэлт хийсэн нэвтрүүлэг цацсан нам бараг байхгүй. Энэ нь ч иргэдэд хүрч 170 орчим мянган дэмжигчтэй болсон.
-
2020 оны 5 сарын 19
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2020 оны 5 сарын 18
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.
-
2020 оны 5 сарын 18
Гадаад зах зээлийн мэдээ
-
2020 оны 5 сарын 18
УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслийн эмэгтэй нэр дэвшигчдээ бодлогоор дэвшүүлж буй. Эмэгтэй нэр дэвшигчид нийт 19 квотын төлөө өрсөлдөх болно. МАН-аас нийт 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол АН-аас 16 нэр дэвшигч уг квотын төлөө горилж байна. Ингээд нэрсийн жагсаалтыг хүргэе.
-
2020 оны 5 сарын 18
МАН-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ танилцуулж байна.
-
2020 оны 5 сарын 18
“Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал энэ сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.
-
2020 оны 5 сарын 18
Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.
-
2020 оны 5 сарын 18
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.
-
2020 оны 5 сарын 18
Хотын дарга С.Амарсайхан "Нийслэлийн иргэдийн гомдол мэдээллээр зарим тушаал гаргасан байна. Тодруулбал, авлига нэхсэн, иргэдийн гомдол саналыг авч хэлэлцээгүй, ажлын доголдол гаргасан зарим албан тушаалтантай хариуцлага тооцсон байна. Энэ талаар хотын дарга “Ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчтай хариуцлага тооцно. Тиймдээ ч зарим алба хаагчтай хариуцлага тооцсон” гэдгийг мэдээллээ. Үүний дараа иргэдээс ирсэн асуултад хариулт өглөө.
-
2020 оны 5 сарын 18
Нийслэлийн мэргэжлийн хяналтаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зарим буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ.
-
2020 оны 5 сарын 18
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд сүүлийн нэг сарын хугацаанд зам тээврийн томоохон гурван удаагийн осол гарсан билээ.
-
2020 оны 5 сарын 18
Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Алтан сан хорооллын хашаа нурсан. Энэ хашаа нь хуучин барилга байсан. Нураахдаа нэг ханыг нь нураахгүй үлдээснээс болж долоон автомашин эвдэрсэн. Азаар иргэний амь нас гэмтээгүй.
-
2020 оны 5 сарын 18
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур бүхий, ногоон байгууламж бий болгох захирамжийг хотын дарга С.Амарсайхан гаргасан билээ. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлын дийлэнх хувийг гүйцэтгэсэн байна.
-
2020 оны 5 сарын 18
Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах, байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг.
-
2020 оны 5 сарын 18
Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй . Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм.
-
2020 оны 5 сарын 18
Тиймдээ ч Н.Энхбаяр эхлээд гэргий О.Цолмонгоороо, эцэстээ хүүгээрээ дамжуулж төрд гарахыг санаархаж байх шиг байна. Үүнийгээ ч "Миний хүү Э.Батшугар нийгмийн захиалгаар нэр дэвшиж байгаа" гэдэг үгээр цайруулан байж хэлчих шиг боллоо.
-
2020 оны 5 сарын 18
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай төслийн сонгох шалгаруулалтанд урьж байна.
-
2020 оны 5 сарын 18
"Чингис хаан" банкны гүйлгээ зургаан сарын турш саатаж байна. Манай холбоонд одоогоор 45 гишүүн бүртгүүлсэн. Тэд нийт 11 тэрбум төгрөгаа авч чадаагүй байна. Үүнээс гадна холбоонд бүртгүүлж амжаагүй олон хүн бий.