"Чингис хаан" банкны харилцагч, хохирогчдын холбооноос Монголбанкинд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, "Чингис хаан" банк 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч, аж ахуйн нэгж, иргэдийг хохироосон Гэтэл Монголбанкнаас дорвитой арга хэмжээ аваагүй. Тиймээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг "Чингис хаан" банкны хадгаламж эзэмшигчид онцолж Монголбанкинд шаардлага хүргүүллээ.
Энэ талаар тэрбээр “Чингис хаан” банк 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тайлагнасныг Монголбанкнаас зөвшөөрч цахим хуудаст байршуулсан. Энэ тайланд харилцагчид итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулсан. Энэ нь харилцагчид хохирох үндэс болсон. Мөн тус банк 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаар алдагдалтай ажилласан. Гэтэл тус банкащинд арга хэмжээ авч, харилцагчдыг хамгаалах арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлсэнгүй.
"Чингис хаан" банкны гүйлгээ зургаан сарын турш саатаж байна. Манай холбоонд одоогоор 45 гишүүн бүртгүүлсэн. Тэд нийт 11 тэрбум төгрөгаа авч чадаагүй байна. Үүнээс гадна холбоонд бүртгүүлж амжаагүй олон хүн бий. Тэднийг хэр их хэмжээний мөнгөөр хохирч байгааг мэдэхгүй. Тиймээс энэ тал дээр Монголбанкнаас яаралтай арга хэмжээ авч хариу өгөх хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл (7)