УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслийн эмэгтэй нэр дэвшигчдээ бодлогоор дэмжин дэвшүүлж буй. Эмэгтэй нэр дэвшигчид нийт 19 квотын төлөө өрсөлдөх болно. МАН-аас нийт 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол АН-аас 16 нэр дэвшигч уг квотын төлөө горилж байна. Ингээд нэрсийн жагсаалтыг хүргэе.
МАН-аас Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нарын таван гишүүний нэрийг дэвшүүлсэн. Үүн дээр
- Сангийн дэд сайд Х.Булгантуяа
- УИХ-ын гишүүн асан Т.Ганди
- Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг
- БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл
- Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн захирал Д.Гантөгс
- МУИС-ийн дозтор профессор Ч.Ундрам
- "Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор
- Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг
- Сэтгүүлч Б.Жаргалмаа
- Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар горилж буй.
Харин АН-аас З.Нарантуяа гишүүн Завхан аймагт өрсөлдөнө. Үүн дээр
- Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын Зөвлөх, эдийн засагч Д.Үүрийнтуяа
- УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга
- НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг
- АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн АЭХХ-ны тэргүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа
- Хуульч Р.Булгамаа
- АН-ын гишүүн Б.Пунсалмаа
- УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан О.Батханд
- НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг
- Хүний их эмч Д.Эрдэнэсувд
- АН-ын гишүүн Б.Баярмаа
- АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан
- “TВ2” телевизийн ерөнхий захирал, сэтгүүлч Д.Энхтуяа
- АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг
- АН-ын ҮБХ-ны гишүүн П.Цэцэгмаа
Харин МАХН-аас
- Б.Ганцэцэг, Н.Удвал
- Ж. Ганзул, Г.Цэээнжав, Э.Содномжамц
- Ш.Булган
- Ч.Үл-Олдох
- Х.Удвалцэцэг
- Б.Хэрлэн
- Ш.Хишигсүрэн нарын эмэгтэйчүүд өрсөлдөх товтой байна.
Сэтгэгдэл (27)