Монгол Улсын хамгийн том цахим худалдааны платформ Шоппи Худалдаа, хөгжлийн банктай хамтран дэлхийд тэргүүлэгч төлбөрийн систем болох Apple Pay-ээр төлбөр хүлээн авах боломжийг албан ёсоор нэвтрүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчид iPhone, iPad, Mac зэрэг Apple-ийн ухаалаг төхөөрөмжүүдээрээ дамжуулан Шоппи платформ дээр түргэн шуурхай, найдвартай, аюулгүй аргаар худалдан авалт хийх боломжтой боллоо. Apple Pay үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчийн картын мэдээлэл нууцлагдсан байдлаар хадгалагддаг бөгөөд нэг товшилтоор төлбөр төлөх боломжийг олгодог.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст :
Өнгөрөгч оны 12-р сард манай банк дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Apple Pay үйлчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүлсэн билээ. Тэгвэл энэ удаа Apple Pay Merchant үйлчилгээ буюу цахим худалдааны төлбөрийн шийдлийг үндэсний цахим худалдааны хамгийн том платформ болох Шоппи ХХК-тай хамтран амжилттай нэвтрүүлж байна. Ингэснээр гадаадын дотоодын бүхий л Apple Pay -тэй харилцагч, хэрэглэгчид маань онлайн худалдан авалт хийхэд илүү хурдан, аюулгүй, найдвартай болж байгаад туйлын таатай байна.
Шоппи ХХК-н гүйцэтгэх захирал Ч.Даваажамц :
“Бид хэрэглэгчдэдээ дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Иймд Apple Pay-ээр цахим худалдааны төлбөр хүлээн авах шийдлийг Монголд анх удаа Худалдаа хөгжлийн банктайгаа хамтран нэвтрүүлсэндээ баяртай байна”.
Худалдаа хөгжлийн банк болон Шоппи нь энэхүү төсөлд технилогийн дэвшилтэт шийдэл, төлбөрийн системийн найдвартай платформыг нэвтрүүлсэн нь Монголын цахим худалдааны хөгжилд шинэ шат тавьсан чухал алхам болж байна.
Хэрэв та хараахан Apple Pay-тэй болж амжаагүй бол TDB Online апп-раа дамжуулан эсвэл ЭНД дарж хормын дотор холбоорой.