Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй газар эзэмшдэг, хашаа хайс татдаг, гадаах орчноо тохижуулж цэвэрлэдэггүй, цаашлаад иргэдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг асуудал гарч байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Алтан сан хорооллын хашаа нурсан. Энэ хашаа нь хуучин барилга байсан. Нураахдаа нэг ханыг нь нураахгүй үлдээснээс болж долоон автомашин эвдэрсэн. Азаар иргэний амь нас гэмтээгүй.Энэ осол болохоос нэгхэн хоногийн өмнө дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг даалгасан. Гэтэл ийм зүйл боллоо. Хотод амьдарч, барилга байшин эзэмшдэг бол өнгө үзэмжиндээ анхаарах ёстой. Хэрвээ хотоос гаргасан стандартыг хангахгүй бол тухайн ААН-ийн хашаа хайсыг нууна. Зардлыг нь өөрсдөөс нь гаргана.
Газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналт энэ чиглэлээр ажиллаж байна. Явган хүний зам барих нэрээр орчны тохижилт ихээр эвдэж байна. Тиймээс ийм алдаа дутагдал гаргасан ААН-тэ хатуу хариуцлага тооцно.” Гэлээ.
Сэтгэгдэл (6)